1794 онд хэвлэгдсэн “Уризэний анхны ном” (The First Book of Urizen) хэмээх ном Сотбигийн 1999 онд болсон дуудлагын худалдаагаар 2.5 сая ам.доллараар зарагдсан амжилтаар 15-р байранд орсон байна. Энэ ном нь Уиллиам Влэйк (William Blake)–ийн цуврал номын үндэс бөгөөд зураг, тайлбар хавсаргасан, агуулга нь шашны үзэл сургааль, дарлал, хавчлагын язгуур эх үндэс, түүний учир шалтгааныг ойлгуулах, тайлбарлах, түүнээс холдуулах утгатай элэглэсэн хэлбэрээр бичигдсэн ном байжээ. Уиллиам Влэйк нь (1757–1827) “Романтик үе”-ийн төлөөлөгч Английн яруу найрагч, зураач, сийлбэрч хүн юм байна.
"The Tales of Beedle the Bard” хэмээх ном нь алдарт “Харри Поттер”-ийг зохиосон Британийн алдарт зохиолч Жоанна Роулингийн (J.K. Rowling) ном гэнэ. Өмнө нь хүүхдэд зориулсан ном нимгэн байдаг байжээ. Гэтэл Ж.Роулинг зохиолч маань “Харри Поттер”, “Deathly Hallows” зэрэг нүсэр том хэмжээний ном бичиж эхэлжээ. Дээрх ном үүний адил /цуврал номын сүүлийн хэсэг/ том хэмжээний хүүхдийн ном юм байна.
Зохиолч маань энэ номыг өөрийн гараар долоохон ширхэгийг /үйлдвэрлэлийн шугамаар мөн хэвлэсэн/ бичиж бүтээжээ. Зургаан ширхэгийг нь найзууд болон хянан засварлагч /редактор/ нартай бэлэглэжээ. Харин долоо дахь ширхэгийг нь 2007 онд дуудлагын худалдаагаар зарсан байна. Энэхүү дуудлагын худалдаа нь Amazon.com цахим худалдаагаар явагдаж хэн нэг этгээд үлэмж их мөнгө буюу 3.98 сая ам.доллараар /1.95 фунт стирлинг/ худалдан авсан гэжээ. Энэ нь орчин үеийн гар бичмэл номны хамгийн их үнэ хүрсэн тохиолдол болжээ. Энэ орж ирсэн мөнгийг хүүхдийн буяны үйлст зориулсан гэнэ.
13. Geographia Cosmographia /Claudius Ptolemy/ — 4.2 сая ам.доллар. 2006 онд
Эртний Грек Египетийн /Ромын эзэнт улс/ астраномич, газарзүйч, математикч Клаудиус Птолему /127-151он/-ийн Ромын эзэнт гүрний 2-р зууны үеийн дэлхийн газар нутгийг харуулсан газрын зургийг /баримт бүтээлийг/ 1477 онд атласаар хэвлэсэн. Энэ нь дэлхийн анхны атлас мөн анхны хэвлэмэл /бараар/ аргаар бүтээсэн ном юм гэнэ. Энэхүү “Geographia Cosmographia” хэмээн нэрлэгддэг нэг хувилбар ном нь Лондонд 2006 онд Сотбигийн дуудлагын худалдаагаар 2,136,000 фунт буюу энэ цаг үеийн ханшаар ойролцоогооор 4.2 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ Птолмейн газрын зургийг олон газар янз бүрийн цаг хугацаанд төрөл бүрээр хэвлэж байжээ.
12. The Northumberland Bestiary— 4.24 орчим сая ам.доллар. 1990онд
13-р зууны үед англи хэл дээр, гараар бичигдсэн “Northumberland Bestiary”
нь домгийн амьтдын бодол санаа, зан ааш, бодит байдлыг зүйр цэцэн /холбоо/ үг, өгүүлэл хэлбэрээр дүрслэн түүнтэй хэрхэн харьцахыг бичсэн зураг бүхий шашны сургааль зохиол гэнэ. Энэхүү гар бичмэлийг нэгэн цуглуулагч 1990 онд Лондонг Сотбигийн дуудлагын худалдаанаас 2.7 сая фунт буюу 4.24 орчим сая ам.доллараар худалдан авчээ. Харин саяхан түүнийг “Getty” музей олонд дэлгэн үзүүлсэн гэнэ. Bestiary гэж дундад зууны толь бичигт амьтан гэж бичсэн байдаг гэнэ. Энэ нь нэг ёсондоо шашны амьтдын тухай хичээл болдог байжээ. Жишээ нь, “Эрэгчин арслан бол бурханы илэрхийлэл, буг чөтгөрийн хор хөнөөл бол луугаар биелнэ” гэх мэтээр байдаг гэнэ.
Техникийн эрин зуунд алдартай хүмүүсийн болоод эртний эх гар бичмэлүүд үнэд хүрч байжээ. Тэдний нэг болох агуу хөгжмийн зохиолч Моцартын Зальцбург хотноо өөрийн гараар бичсэн 508 хуудас бүхий XIX симфонийн эх гар бичмэлийг 1987 онд Лондонгийн Сотбигийн дуудлагын худалдаагаар 4.34 сая ам.доллараар /анхны үнэ нь 3.95 сая ам.доллар түүн дээр дуудлагын худалдааны шимтгэл 10 хувь нэмэгдсэн/ худалдсан байна. Агуу Моцарт энэхүү бүтээлээ 1770 онд 20 насныхаа төрсөн өдрөөрөө бичсэн гэнэ. Энэхүү гар бичмэлийг Америкын нэр нь үл мэдэгдэх хүн авсан гэж байсан ч хожим нь Нью Йоркын Манхэтан дахь “Pierpont Morgan” музейн номын санд хадгалж байгаа тухай мэдээ гарчээ.
1768 онд Хенри Луис Духамел Ду Монкеау хэмээх зохиогчтой “Traitй des arbres fruitiers (Treatise on Fruit Trees)” Жимсний модны шастир гэх номыг Пьер Антони Пойтеау, Пьер Жан Турпин нар энэ зураг, техт тайлбар бүхий 5 боть ном бүтээн турвижээ. Жимсний моддын төрөл зүйлийн тухай дэлгэрэнгүй зураг тайлбартайгаар франц хэл дээр бичсэн эдгээр ном нь 2006 онд 4.5 сая ам.доллараар зарагдсан байна. Тиймээ, эдгээр нь (16 хувилбар байдаг) гарцаагүй ховор үнэтэй номын нэг ээ. Зохиогч Францын ботаникч Henri-Louis Duhamel du Monceau нь Францын ШУ-ны академийн ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.
9. Les Liliacйes by Pierre-Joseph Redoutй – 5.0 сая ам.доллар. 1985 онд
1802 онд хэвлэгдсэн Пьер Жозеп Рэдутын /Pierre-Joseph Redoutй/ ном нь сараана цэцгийн овгийн /гэр бүл/ цэцэгсийн тухай өгүүлсэн зураг тайлбар агуулсан үнэхээр гайхалтай сайхан ном гэнэ. Рэдуте нь Белгид төрсөн мэргэжлийн ботаникч, зураач бөгөөд Францын эзэн хааны цэцэрлэгт ажиллаж олон жил ажиглалт судалгаа явуулж байсан гэнэ. Тиймээс цэцэгсийн тухай номууд туурвижээ. Энхүү 8 боть бүхий 486 хуудас номыг хэн нэгэн 1985 онд 5 сая ам.доллараар өөрийн болгож байжээ. Эзэн хаан Наполеон 12 ширхэгийг захиалан үндэсний музейд өгч байсан гэнэ. Тэр мөн сарнайн овгийн цэцэгсийн тухай ном хэвлэн гаргасан байдаг гэнэ.
8. The Gutenberg Bible — 5.4 сая ам.доллар. 1987 онд
1450-1455 онуудад хэвлэгдсэн “Гутенбергийн Библи” хэмээн нэрлэгдэх болсон Библи судар 1987 онд 4.9 сая ам доллараар Нью Йоркийн Кристигийн дуудлагын худалдаагаар зарагдсан байна. Өмнө нь хамгийн сүүлд 1978 онд 2.4 сая ам.доллараар зарагдаж байжээ. Германы Майнцад латин хэлээр бичигдсэн өнгө үзэмж, гоо зүй сайтай, чанартай /хэвлэлийн хувьсгал/ Гутенбергийн хэвлэсэн энэ ном дэлхийд ердөө бүрэн болон бүрэн бус хувилбараараа 49 ширхэг бий. Үүнээс 21 нь бүрэн юм.
Эдгээр судар Германд 13, АНУ-д 11, Англид 8, Францад 4, Ватикан, Орос, Испанид тус бүр 2, Австри, Белги, Дани, Польш, Швейцар, Португал, Японд нэг байдаг гэнэ. Анхны хувилбар нь 42 мөрөөр хэвлэгдсэн аж. 36 мөрөөр бичигдсэн хоёр дахь хэвлэл гэж бий. Энэ ном нь хэвлэлийн машин зохиогч Иоханис Гутенбергийн /1395-1468/ анхны ном биш юм байна. Дээрх зарагдсан номыг Япон 4.9 сая ам.доллараар авсан ба үүн дээр нь дуудлагын худалдаа явуулсны өртөг болгон 490.0 ам.долларыг нэмж /үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дуудлага худалдаа зохион байгуулагч авдаг бололтой/ нийт дүн нь 5.4 сая ам.доллар болсон байна.
Английн алдарт жүжгийн зохиол Уиллям Шексперийн түүхэн, эмгэнэлт, инээдмийн жүжгийн зохиолуудын цуглуулга /эмхтгэл/ “First Folio” хэмээх энэ номыг 1623 онд Шексперийг нас барснаас хойш хэвлэжээ. Тухайн үедээ нь нэг фунт гаруйн үнэтэй байсан боловч одоо хамгийн ховор үнэ цэнэтэй номын нэг болжээ. Дэлхийд ховор ном цуглуулагчдын гарт 228 ширхэг ном байгаа гэж тоцоолдог байна. Энэ номонд 14 инээдмийн, 10 түүхийн, 12 эмгэнэлт жүжгийн зохиол орсон байдаг юм байна. Нийт 750-ийг хэвлэсэн байдаг гэнэ. Тэдгээрийн нэгийг 2001 онд Майкрософтыг үндэслэгчийн нэг Пол Аллен 6,166,000 ам.доллараар Нью Йоркийн Кристигийн дуудлагын худалдаагаар авчээ.
6. The Canterbury Tales /Geoffrey Chaucer/ —7.5 сая ам.доллар. 1998 онд
1998 онд Лондонгийн Кристигийн дуудлагын худалдаагаар XV зуунд хэвлэгдсэн “The Canterbury Tales” хэмээх номын анхны хэвлэл 4.6 сая фунт буюу 7.5 сая ам.доллараар зарагдаж байжээ. 1477 оны анхны хэвлэл 12 ширхэг нь одоогоор мэдэгдэж байгаа. Энэ номны анхны худалдаа /дуудлага/ 1776 онд Кристигийн номын санд болж Жон Рэдклиффээс Иэрл Фитцуиллиам 6 фунтээр худалдан авч байжээ. Жеоффри Чаусэрийн /Geoffrey Chaucer/ энэ ном нь 14-р зууны /1370-1380 оны үйлд явдал/ түүхийг, шашин сүм хийдийн амьдрал тэмцлийн тухай өгүүлсэн шүлэг найраг болон үргэлжилсэн үгийн хэлбэрээр англи хэл дээр гараар бичигдсэн гэнэ. Өнөө үед 83 ширхэг хадгалагдан үлдсэн гэж тооцоолдог гэнэ. “Canterbury” гэдэг нь сүм хийдийн нэр гэнэ. 1372 онд Италид шашны шугамаар ажиллаж байжээ.
“Америкийн шувууд” хэмээх ном 2000 онд Кристийгийн дуудлагын худалдаагаар 8,802,500 ам.доллараар зарагдаж байжээ. Гэтэл арван жилийн дараа 2010 онд Лондонгийн Сотбигийн дуудлагын худалдаагаар анхны хэвлэл нь бүрэн эхээрээ 7,321,250 фунт буюу ойролцоогоор 11.5 сая ам.доллараар зарагдаж рекорд тогтоосон байна. Номын үнийг 7-10 сая ам.долларын хооронд зарагдана бодож байсан авч шинэ дээд амжилт тогтоож дээрх үнээр зарагдсан гэнэ. Дэлхийд энэ ном 199 ширхэг бүрэн бүтэн байдаг гэнэ. Удахгүй дуудлагын худалдаагаар энэ ном зарагдах гэж байна.
Магадгүй бас дахин дээд амжилт эвдэж болох юм. Байгаль судлаач, зураач Жон Жэймс Аудубоны /John James Audubon/ бүтээсэн Америкийн шувуудын тухай зураг тайлбартай энэ номын анхны цувралууд нь 1827-1838 онуудад Английн Лондонд хэвлэгдэж байжээ. 13 жилийн турш бүтээсэн нийт 435 хуудас бүхий 5 цуврал /барагцаагаар 200 гаруй хувиас ихгүй хийсэн гэж үздэг/ ном нь шувуудыг бодит хэмжээтэйгээр зурсан өнгөт гар зураг, тайлбар бүхий 99х66см хэмжээтэй бөгөөд устсан 6 зүйлийн шувууны зураг ч байдаг гэнэ. Тухайн үед хэвлэсэн зардал нь ам.долларт шилжүүлснээр 1000 орчим байжээ. Харин дараагийн хэвлэл нь долоон цуврал ном нь 1844 онд 1,199 хувь зарагдаж байжээ. Одоогоор 120 гаруй хувь үлдсэн байдаг гэнэ.
4. The Gospels of Henry the Lion, Order of Saint Benedict — 11.7 сая ам.доллар. 1983 онд
Саксоны гүн “Арслан” Хэнригийн шийдвэрээр Брунсвикийн Гэгээн Блайз католик сүмд хамбын удирдлагаар /гэгээн Бенедикт/ латин хэлээр бичигдсэн “The Gospels of Henry the Lion” нэртэй номыг 1983 онд Лондонгийн Сотбигийн дуудлагын худалдаанаас Германы Засгийн газар 8,140,000 фунтээр худалдан авчээ. Энэ асар үнэ цэнэтэй номыг өнөөгийн ханшаар 11.7 сая ам.доллар болно гэж тооцож байгаа гэнэ. Зарим баримтаар 12.4 сая ам.долларын үнэтэй ч гэдэг. Нийт 266 хуудастай. Үүнээс 50 хуудас нь бүтэн зурагтай, 12-р зууны роман загвараар 1173-1188 оны хооронд бүтээгдсэн /бичигдсэн/ гар бичмэл шашны сургаал ном гэнэ. Энэ ном хамгийн үнэтэй номын алдрыг 1994 он хүртэл эзэмшиж байжээ.
3. The St. Cuthbert Gospel - 14.3 сая ам.доллар. 2012 онд
7-р зуунд Латин хэлээр хэвлэсэн “Гэгээн Катбертийн сургааль” гэх энэхүү хосгүй үнэ цэнэтэй номын хуудас бүрийг цахим ертөнцөөр үзэх боломжтой гэнэ. Энэхүү халаасанд /13.8*9.2см/ багтахаар жижиг хэмжээтэй ном нь Британийн номын санд хадгалагдаж байдаг байна. Мөн Стоунхарст номлол гэж бас нэрлэгддэг гэнэ. Арьсан хавтастай энэ ном нь одоогоор 94 ширхэг үлдэж хоцорсон гэнэ. Британийн номын сан 1979 оноос эхлэн урт хугацааны зээлээр авахаар тохирсон бөгөөд 2011 оноос эхлэн кампанит үйл ажиллагаа өрнүүлж 2012 оны дөрөвдүгээр сард 9 сая фунт буюу 14.3 сая ам.доллараар худалдан авсан байна.
2. Magna Carta - 21.3 сая ам.доллар. 2007онд
Магна Карта-Эрх чөлөөний тунхаг буюу энэрэнгүй үзлийн “Агуу тунхаг” нь 1215 онд латин хэлээр бичигдсэн бөгөөд 1219 оны эхээр франц хэл рүү хөрвүүлэгдсэн гэнэ.Энэхүү тунхаг бичиг нь 1216, 1217, 1225, 1227, 1297 онуудад мөн хэвлэгдэж байжээ. Мөн XIII зуунд өөрчлөн сайжруулан дахин хэвлэсэн байдаг байна. Английн хаан Жоны гаргасан тунхаг нь шашны тэргүүн, феодал тайж, ноёдын дур зоргоороо авирлах, /нэг ёсондоо хэнд ч захирагдахгүй засаг захиргаагүй байх/ боолчлох, зарцлах байдлыг болон тэдгээрийн хүч чадал эрх мэдлийг хязгаарласан, түүнийг зөрчсөн бол шийтгэх утга агуулгатай тунхаг бичиг гэнэ.
1215 оны тунхаг бичгийн тоог барагцаалахад хаанд нэг хувь, барон, хамба, ван, гүнгүүдэд гээд тооцохоор 40 гаруй хувь байжээ. Английн эрх чөлөөний агуу тунхаг бичиг нь одоо үлдэж хоцорсон эх нь дөрөвхөн. Түүний 2 нь ноёдын эзэмшилд байж байгаад янз бүрийн зам туулж одоо Британийн номын санд хадгалагдаж байгаа. Нөгөө хоёр нь Lincoln Cathedral, Salisbury Cathedral гэсэн католик сүмд байгаа юм гэнэ. 1216, 1217 оны тунхаг 1227 ширхэг үлдэж хоцорсон байна. 2007 оны Нью Йоркийн Сотбигийн дуудлагын худалдаагаар “Carlyle Group”-ийн эзэн Давид Рубенштэйн /David Rubenstein/ гэгч 1297 оны тунхаг бичгийг 21.3 сая ам.доллараар худалдан авсан байна.
1994 онд агуу сэтгэгч Леонорда Да Винчигийн 1500-аад оны үед бичсэн “ Да Винчийн код” /The Codex Leicester/ хэмээх 72 хуудас шинжлэх ухааны /сарны туяа, усны шилжилт хөдөлгөөн, эртний юмсын гэх мэт/ бүтээлч, онол, бодрол гар бичмэлийг Майкрософтын эзэн Билл Гэйтс санаанд багтамгүй их мөнгө 30.8 сая ам.доллараар худалдан авч дэлхий даяар шуугиан дэгдээсэн. Энэхүү бичмэлийг анх 1717 онд Томас Кук /хожим Лестерийн гүн цол хүртсэн/ худалдан авсан байна. Хожим 1980 онд цуглуулагч Арманд Хаммер гэгж эзэмшиж байгаад 1994 онд зарсан гэнэ. Бил Гейтс түүнийг скайнердэж анх “Windows 95” –ын screensaver-т оруулсан байдаг нь олонд танилцуулахад тустай үйл болжээ. Мөн дэлхийн олон улс оронд үзэсгэлэнгээр дэлгэн гаргадаг байна.
No comments:
Post a Comment