1794 онд хэвлэгдсэн “Уризэний анхны ном” (The First Book of Urizen) хэмээх ном Сотбигийн 1999 онд болсон дуудлагын худалдаагаар 2.5 сая ам.доллараар зарагдсан амжилтаар 15-р байранд орсон байна. Энэ ном нь Уиллиам Влэйк (William Blake)–ийн цуврал номын үндэс бөгөөд зураг, тайлбар хавсаргасан, агуулга нь шашны үзэл сургааль, дарлал, хавчлагын язгуур эх үндэс, түүний учир шалтгааныг ойлгуулах, тайлбарлах, түүнээс холдуулах утгатай элэглэсэн хэлбэрээр бичигдсэн ном байжээ. Уиллиам Влэйк нь (1757–1827) “Романтик үе”-ийн төлөөлөгч Английн яруу найрагч, зураач, сийлбэрч хүн юм байна.
Thursday, February 27, 2014
Monday, February 24, 2014
Заавал унших ёстой 10 зохиол
1. Луун шивээст охин /Зохиолч Стиг Ларсон/
Энэ ном нь хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харрист Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэн мөнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чавдарлаг сэтгүүлч Михаел Бломквистийг хөлсөлдөг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин туслана. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдлаар дүүрсэн ертөнцөд хөл тавина.
Sunday, February 23, 2014
Sunday, February 16, 2014
Р. Чойном : Амьдрал уран бүтээл
1936 оны 2
дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар
төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Эцэг нь 1943
онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим
материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..
Чойном Хэнтий
аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа
өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад
сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо,
“Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины
бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.
Б. Лхагвасүрэнгийн амьдрал , уран бүтээл
Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын
нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд
сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн
хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын
ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар
ажиллажээ. Яруу найргын анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй
жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ.
Tuesday, February 11, 2014
В. Гюго намтар , уран бүтээл
Виктор-Мари Гюго ( Victor Hugo, 1802 оны 2 сарын 26 - 1885 оны 5 сарын 22) бол Францын нэрт яруу найрагч, цаг үеийнхээ эгзэгтэй асуудлыг тусгасан жүжгийн ба хүүрнэл зохиолуудаараа францын уран зохиолыг шинэ дээд шатанд гаргасан алдартай зохиолч байв.
Тэрбээр Наполеоны
армийн генерал, бүгд найрамдах үзэлтэй хүний хүү байсан авч түүнийг дөнгөж
арван настайд нь эцэг эх хоёр нь салж, Гюго эхийнхээ гар дээр өсжээ. Бурбоны
удмынхныг сохроор шүдтэг католик шашинт эх нь хүүгээ хаант засгийг талархах
үзлээр хүмүүжүүлсэн байна.
Дэлхийн шилдэг 20 кино зохиол
1. " Загалмайлсан эцэг "
2. " Тулааны клуб "
3. " Шоушенкаас оргосон нь"
4. " Ойн мангуу "
5. " Борн "
Subscribe to:
Posts (Atom)